В.Путиныг аспергерийн синдромтой болсон гэв

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг аспергерийн синдромтой болсон тухай Пентагоны тайланд дурджээ. Судлаачид Оросын Ерөнхийлөгчийн биеийн хөдөлгөөн, царайны хувирлыг харуулсан зурагнуудад нарийн дүн шинжилгээ хийсэн бөгөөд эцэст нь В.Путины чухал ач холбогдол бүхий мэдрэлийн хөгжил эхэн үедээ тасалдсан гэх дүгнэлт гаргасан байна. Мөн тэрээр хүүхэд байхдаа неврологийн хам шинжит өвчнөөр өвдөж байсан тул биеийн хөдөлгөөн тогтворгүй, хүмүүстэй харьцахдаа айдастай байдаг тухай тайланд дурдсан байна.

 

Оросын төрийн тэргүүний талаар Пентагоноос 2008 болон 2011 онд хийж байсан хоёр ч судалгаа байдаг аж. Энэхүү судалгааг гаргахад оролцсон АНУ-ын Тэнгисийн цэргийн их сургуулийн профессор Бренда Корнос “Аспергерийн синдром нь нэгэн төрлийн ганцаардах эмгэгт хүргэдэг бөгөөд энэ нь түүний гаргаж буй шийдвэрүүдэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг” гэжээ.

 

Аспергерийн синдром  аутизмын нэг хэлбэр бөгөөд 200 хүн тутмын нэг нь тусах магадлалтай түгээмэл өвчнүүдийн нэг юм.  Түүнчлэн эмэгтэйчүүдээс илүү эрчүүд аспергерийн синдромтой болох магадлал өндөр байдаг гэнэ. Үргэлжлүүлэн унших